“SAMSUNG”-ИЙН VIII САРД ТАНИЛЦУУЛАХ “GALAXY S21 FE”-ИЙН ҮНЭ $624

“Samsung” компани “Galaxy S21” болон “Galaxy Z” цувралын гурван шинэ загвар танилцуулахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ.

Шинэ загваруудыг ирэх наймдугаар сард танилцуулах товтой байна. Эдгээрээс “Galaxy S21”-ийн “FE” загвар нь “Galaxy S21”-ээсээ үнийн хувьд хямд байх аж. Тухайлбал: 624 ам.доллароор худалдаалагдах тооцоололтой байгааг “Yonhap” агентлаг мэдээлж байна.

Оны эхний улиралд “Samsung” компани 77 сая ширхэг ухаалаг гар утас зах зээлд нийлүүлжээ.