А.Амбасэлмаа: Халдварын тоо буурсан гэж тайвшрах болоогүй

А.Амбасэлмаа эмч зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Тэрбээр, Монгол Улсад цар тахал нийт хүн амын дунд өргөн тархсан үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд халдвар авсан 3670 хүн эмнэлэгт хэвтэж байгаагаас 3300 нь нийслэлд байна. Халдвар нийслэлийн хүн амын дунд өргөн тархлаа. Халдвар авсан нийт хүмүүсийн 51-55 хувь нь хүндэвтэрээс нэн хүнд байна. Энэ бол цар тахлын тархалт хүн амын дунд өргөн тархсаны илрэл. Улаанбаатарт 51.5-аас дээш хувь нь хүнд, 5 хувь нь нэн хүнд байна.

Дархлаажуулалтын хоёр дахь тунг хийлгэсний дараа 14-21 хоногт дархлаа тогтоно. Дархлаа тогтоогүй үедээ халдвар авах эрсдэл өндөр хэвээрээ байх юм. 

Гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа хүмүүс биеэ маш сайн хянах хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн дийлэнх нь хүндрээд хандаж байна. Мөн хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэд болон тэдний хавьтал болсон иргэд бусдад халдвар тараах учир халдвар хамгааллын дэглэмийг маш сайн барих хэрэгтэй. Иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.