ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТОРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНД МЕССЕЖ ХЭЛБЭРЭЭР ИЛГЭЭЖ БАЙНА

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Нийслэл хотын гудамж, замд байршуулсан хяналтын камерын тусламжтайгаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг хүлээн авч, Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журмын дагуу бүртгэж, баримтжуулан, шийтгэл оногдуулсан талаарх мэдээллийг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй гар утсанд мессеж хэлбэрээр илгээн ажиллаж байна.

Мессежээр зөвхөн зөрчил үйлдсэн гэх мэдээллийг хүргүүлэх ба дэлгэрэнгүй мэдээлэл, шийтгэлийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс буюу Нийслэлийн нутгийн захиргааны IV байр, 9 давхар 903 тоотоос, www.torguuli.police.gov.mn, www.smartcar.mn цахим хуудаснаас авч болох юм байна.

Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Автотээврийн үндэсний төвд хандан бүртгэлтэй утсаа баталгаажуулан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.

Лавлах утас: 70111618, 70111642

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв