Зогсоолд байсан 10 гаруй машин мөргөсөн жолооч, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй.

Өнгөрөгч зургадугаар сарын 5-ны оройн 22.00 цагт Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт со.г.т.уу. жолооч 15 орчим автомашиныг д.а.й.рсан х.э.р.эг гарсан.

Тодруулбал III хорооллын 13Б, 13В, 14-р байрны гадаах зогсоолд байсан 12 автомашиныг “Prius-30” маркийн автомашинтай с.о.г.т.уу жолооч мөргөсөн. Уг явдлыг гэрийнхээ цонхоор харсан иргэд тухайн жолоочийг зогсоож, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Хэргийг өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа.