БНХАУ-ЫН “DIDI GLOBAL” КОМПАНИ АНУ-Д IPO ГАРГАЖ, $4 ТЭРБУМЫГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛНЭ

Дуудлагын такси, автомашин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг БНХАУ-ын “Didi Global” компани АНУ-д IPO гаргаж, дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөж байна.

Нэгж бүр нь 14 ам.долларын үнэтэй 288 сая ширхэг хувьцаа гаргахаар байгааг эх сурвалж мэдээллээ. Ингэснээр АНУ-ын хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр дүнтэй IPO гаргасан БНХАУ-ын компанийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэхээр байна.

2014 онд “Alibaba” компани IPO гаргаж, нийт 25 тэрбум ам.доллар татан төвлөрүүлснээр жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

“Didi Global” компанийн IPO амжилттай болбол зах зээлийн үнэлгээ нь 67 тэрбум ам.доллар хүрэх юм байна.