ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ОРОН НУТАГТ ЗОРЧИГСДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс улсын хэмжээнд зохион явагдаж байгаа “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Зуслан чиглэлийн авто замд хяналт шалгалт хийж, иргэд жолооч нарт хүүхдийг аюулгүй тээвэрлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин биелүүлэх зөвлөмж, гарын авлага тараан ажиллаж байна.