Согтуу жолоочийн буруугаас болж 20 гаруй жилийг тэргэнцэр дээр сууж өнгөрүүлсэн бүсгүйд тусламжийн гараа сургаарай.

20 гаруй жилийн өмнө согтуу жолоочид дайруулаад тэргэнцэрт суусан Г.Бадамцэцэг бүсгүй талаар та бүхэнд хүргэж байна. Тэрбээр 17-тойдоо автомашины осолд ороод бүсэлхийнээс доош хэсэг нь мэдээгүй болсон. Өдгөө 44 настай. Түүний ослын шарханд бохир орсноос болж тэрбээр хоёр сарын өмнө хагалгаанд орж, хөлөө тайруулсан юм. Олон түмний сайхан сэтгэл, хандивын ачаар тус хагалгаа нь аижилттай болж амьд үлдэж чадсан юм.

Амьдралынх нь туршид олон зүйлс түүнийг орхисон ч тэр өөрийгөө хэзээ ч орхиогүй. Тэрбээр эцсээ хүртэл тэмцэж яваа баатарлаг бүсгүйчүүдийн төлөөлөл мөнөөс мөн.

“Хагалгааны дараа хагас ухаантай байхдаа тайруулсан хөлөө хараад энэ хэвээрээ үүрд унтчихмаар санагдаж билээ. Гэвч хажууд минь бүртийтэл сахих эхийгээ хараад үхэх эрхгүй гэдгээ ухаарсан. Эхтэй хүн үхдэггүй юм билээ” хэмээн хоёрхон сарын өмнө хүнд бэрхийн эцэст инээгээд ярьж байсан түүнд аюулын харанга дахин дэлджээ. Саяхан шинжилгээ өгөхөд “MRSI” болон дахин нэг бактери ургасан учир эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн хариуг сонсжээ.

Амьдралын төлөө саад болгоныг сөрж яваа Г.Бадамцэцэг бүсгүйд эрүүл болоход тусламжийн гараа сунгаарай.

ХААН БАНК: 5007778385

ТӨРИЙН БАНК: 104400036819

Г.Бадамцэцэг дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.